Зарим үйлдвэрийн хиам, зайдсанд бичил биетний тоо их байжээ

2018 оны 06-р сарын 29 өдөр, 09 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
20-original

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гуравдугаар сарын 25-наас тавдугаар сарын 30-ны хооронд хүнсний компаниудад шалгалт хийжээ. Шалгалтын явцад нийт 148 төрлийн хүнсний бүтээгдэхүүн шинжилгээнд хамруулсан байна.

Нийт 148 дээжнээс 5 буюу 3.3 хувь нь эерэг үзүүлэлтэй гарсан бөгөөд үүний 4 буюу 80 хувийг мах, махан бүтээгдэхүүн, 1 буюу 20 хувийг бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүн эзэлжээ. Багануур дүүргийн Баяжих хүнсний мухлагт худалдаалж байсан, “

Хос ивээл” ХХК-д үйлдвэрлэсэн “Аянчин” хагас утлагат хиам, “Аягын нуур” ХХК-ийн Намуун мини маркетад худалдаалж байсан “Зочин хүнс” ХХК-ийн Аянчин хагас утлагат хиам, Тансаг зайдас, “НИК” ХХК-ийн мини маркетад худалдаалж байсан, “Очир дагинас” ХХК-ийн нарийн хагас утлагат хиам зэрэг бүтээгдэхүүнүүдэд нян судлалын шинжилгээгээр бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс их, мөн Эмээгийн дэлгүүр хүнсний мухлагт худалдаалагдаж байсан,

БНХАУ-д үйлдвэрлэсэн Маракко нэрийн хүнсний бүтээгдэхүүнд бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарчээ. Зөрчил гаргасан этгээдүүдэд 1.3 сая төгрөгийн шийтгэл оногдуулж зөрчлийг арилгалаа гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх