Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сэлхийн зусланд нийслэл, дүүргийн Газрын албанаас ногоон бүсэд газар өмчлөх асуудлаар уулзалт хийж байна. Өдөрлөгийн үеэр газар эзэмшигч иргэдийн оролцоотой газар зохион байгуулалт хийх, орц, гарц гаргах, зөрчил арилгах замаар эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулав. Энэ үеэр холбогдох мэргэжилтнүүд иргэдэд газар эзэмших, өмчлөх эрхтэй холбоотой бүх төрлийн зөвлөгөө мэдээлэл өгч, санал хүсэлтийг хүлээн авлаа. Нийслэлийн Газрын албаны мэргэжилтнүүд энэ долоо хоногийг дуустал тус газарт ажиллаж, хээрийн болон суурин судалгаа хийн зуслангийн иргэдийн газар өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх юм. Сэлх зуслангийн “Гүнжийн булаг” рашааны талбайд болсон өдөрлөгт тус аманд газар эзэмшигч 150 гаруй иргэд оролцжээ.
Ногоон бүсэд газар өмчлөх асуудлаар иргэдтэй уулзалт хийж байна
2018 оны 06-р сарын 28 өдөр, 11 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )