Төрийн харалган шийдвэрээс болж иргэд хохирч байна гэв

2018 оны 06-р сарын 28 өдөр, 10 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ad053f6ddb6260697b864d2fb39b9113

Өмнөговь аймгийн Ханхонгор, Даланзадгад сумдад “Монголоо сонсъё” аян амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд оролцож иргэдийн саналыг сонссон байна. Иргэд төрийн албаны хүнд суртал, уялдаагүй байдлаас болж хохирч байгааг хэлж байв. Тухайлбал, иргэн н.Дарьзавын тэтгэвэрийн хэмжээг буруу тогтоосноос болж тэтгэвэрийг нь зогсоожээ. Мөн отрын малчид малын сэг зэмийг ил хаяж байгаагаас шалтгаалан тус сумдад гоц халдварт өвчин дэгдэж болшгүйд хүрчихээд байгааг энэ үеэр анхааруулж байв. Үүнээс гадна Ханхонгор сумын эмийн сан ажиллахгүй байгаа тул шаардлагатай эм, тариа авах гэж аймгийн төв орж байна гэв. Түүнчлэн УИХ, Засгийн газрын бодлогогүй шийдвэр, чадамжгүй байдал ард түмний амьдралыг улам бүр доройтуулж байгаа тул тарахыг шаардаж байгаагаа ч илэрхийлж байсан юм. Тус арга хэмжээнд нийт 500 гаруй иргэн хамрагдаж, саналаа илэрхийлж, Ардчилсан намын үзэл баримтлалын шинэчилсэн төсөл, үндсэн дүрэм, бусад мэдээллийг сонсчээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх