“Шарилжгүй Улаанбаатар-3” аян баасан гарагт эхэлнэ

2018 оны 06-р сарын 27 өдөр, 18 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
7baub1s37k78f9knfisk0h9duj

Хөл газрын ургамлын тоосноос үүдэх харшлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийн тоог бууруулах, тархалтыг бууруулах, иргэдэд нэгдсэн мэдлэг, зөв ойлголтыг өгөх, хөл газрын ургамлыг хадаж тайрах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Харшлын эсрэг хамтдаа” уриатай “Шарилжгүй Улаанбаатар-3” аян нийслэлийн хэмжээнд эхэлж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын А/263 дугаар захирамжийн дагуу дүүргийн хэмжээнд энэ сарын 29-ний өдрөөс эхлэн  наймдугаар сарын 17-ний өдрийг хүртэл “Харшлын эсрэг хамтдаа” уриатай “Шарилжгүй Улаанбаатар-3” аяныг зохион байгуулахаар боллоо. Уг аяны нээлтийг баасан гарагийн 11 цагт дүүргийн хэмжээнд эхлүүлэх бөгөөд нийт 90 минутын хугацаанд зохион байгуулах юм.

Хотын гол гудамж болон туслах зам дагуу замын хажуугийн ногоон байгууламж, явган хүний зам талбайн зах болон замын хөвөө хажуугийн далан дээр ургасан хөл газрын ургамлыг цэвэрлэх ажилд дүүргийн Засаг даргын Тамгын газар, харьяа хэлтэс алба, хороод, Сууц өмчлөгчдийн хороо, дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, НҮГ-1, 2, 3, 4 ОНӨААТҮГ-ууд оролцоно.

Мөн байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрийн хашаан доторх болон хашааны гаднах, хашаа дагасан хөл газрын ургамлыг цэвэрлэх үүрэгтэйгээр оролцох юм.  Иймд иргэн, аж ахуй нэгж байгууллагыг тав тухтай, цэвэр цэмцгэр орчныг хамтдаа бүрдүүлж “Шарилжгүй Улаанбаатар-3” аянд нэгдэж, хөл газрын ургамлыг цэвэрлэх ажилд идэвхтэй оролцохыг уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх