Бид амьдралынхаа хугацаанд дунджаар 300 сая илүү алхдаг аж. Энэ нь 120 мянган км-тай тэнцэж байгаа юм. Хэрэв бид хөлөө арчилж анхаарал тавихгүй бол эвэр ургах, хагарах, сульдаж өвдөх, хуруу нь муруйх, хөлийн тавхай хавтгай болох, хураагуур судас үрэвсэх зэрэг олон хүндрэл учрах нь бий.
Тэгэхээр та хэрхэн арчилж хамгаалбал зүйтэй вэ? Юуны өмнө хөлөө арчлахад эн тэргүүн хэрэг болох тохирсон тос, сойз, түмпэн бэлтгэ. Хөлд эвтэй, хөнгөн дулаан гутал сонго.
-Оройд хөл тань маш их цуцаж ядардаг бол алжаал тайлж сэргээх үүднээс мөстэй ус ашигла. Мөстэй усанд хөлөө 1 мин орчим байлгаад дараа нь хаттал арчина. Хөл тэр дороо амарч сэргэнэ.
-Хөлийнхөө эрүүл мэндийг хамгаалъя гэвэл аль болох хөл нүцгэн яв хөлийн гимнастик өдөр бүр хийж бай.
-Хөлийн мэдрэлийг сэргээх иллэг тогтмол хийж занш. Нунтаг вандуй оймсныхоо уланд зулаад 5 минут алхваас хөлийн ядргаа арилдаг байна. Гол нь өдөр бүр уйгагүй арчилж тордоорой.
Ингээд хөлийн хэд хэдэн дасгал зөвлөе
-Өлмий дээрээ өндийн босч биеийнхээ бүх жингээр урагш түр. Нуруугаа цэхэлж хөлөө хүчлэлгүй өвдгөөрөө хагас нугалж жигд амьсгал.
-Хөлөө хойш хаялан дороо гүй. Дараа нь 10 хүртэл удаан тоолж энэ дасгалаа дуусга. Бага зэрэг амарч байгаад, үргэлжлүүлэн 2 удаа давтан хийнэ.
-Шалан дээрээс зоосон мөнгө хөлийхөө хуруугаар авахыг оролд. Том хэмжээний зоосон мөнгөөр эхлэн хичээллэхэд гэмгүй.
-Сандал дээр хөлөө аль болох ихээр алцайлган суу. Хөлийнхөө хуруунуудыг бас аль болох сарвайлган тэнийлгэ. Хуруунуудаа дахин дахин атгаж тавь тэгэхдээ хөлөө шалнаас хөндийрүүлэхгүйг хичээ. Хөлөө цуцтал ингэж хийгээрэй.
-Чөлөө зав гарах бүртээ өлмий дороо гүй. Энэ нь цусны эргэлтийг идэвхижүүлэн сайжруулах хамгийн сайн арга юм.
-Унтахын өмнө орон дээрээ хөлөө дээш өргөж дугуйруулах хөдөлгөөн хий. Тэрүүхэн үедээ мэдрэхгүй боловч энэ нь халуун грелка тавьсанаар өөрцгүй үйлчилгээ үзүүлдэг ачтай.