Цусны даралт ихсэх өвчин бол бүх дэлхийн чанартай, нийт улсын ард түмэнд үргэлж тохиолдох зүрх судасны эмгэг юм. Даралт ихсэх нь хавар зуны улиралд хүнд ноцтой өвчин үүсгэх аюултай. Хүний бие организмын үндэс, бадгана махбодиуд нэрвэгдэх энэ өвчин нь зүрх судас, тархи, бөөр зэрэг чухал эрхтэнг хямруулахад нөлөөлдөг.
Иймээс эрт мэдэж оношлох нь маш чухал. Цусны даралтад олон хүчин зүйл, шалтгаан нөлөө үзүүлдэг. Цусны даралт ихсэх нь удамшил, идээ ундааны явдал мөр, биеийн өвөрмөц чанартай шууд холбоотой. Хүний биеийн цогц бүтэц нь судсаар бүрэлдэж, цус нь хүний биеийн бүх эд эсэд зөөвөрлөн тэтгэгч үүргийг гүйцэтгэж, бодисын солилцоо буюу шинэ хуучин солилцоог явуулдаг. Хэрэв судасны хатуурал нь тархи, зүрх зэрэг амь насны гол эрхтэнд үүсээд олон жилээр архагшихад хүний амь насанд гэнэтийн дайралт өгч, харвалт өгөн тал биений саа үүсгэх аюултай.
Энэ нь хүний судасны хатуурал их ба судас нь уян хатан бусаас шалтгаална. Судалгаанаас үзвэл биеийн болон оюуны хөдөлмөр эрхлэгч хоёрын харьцаанд, биеийн хөдөлмөр эрхлэгсдийн элэг зүрх өөхлөх нь бага байдаг. Харин оюуны хөдөлмөр эрхлэгчдийн элэг өөхлөх, судас нь өөхжин хатуурах явдал элбэг. Хүнсэндээ ногоо хэрэглэдэг хүнийг мах хэрэглэдэг хүнтэй харьцуулахад ногоо хэрэглэдэг хүмүүс элдэв зүйлийн өвчинд нэрвэгдэх нь бага байдаг. Мөн даралт ихсэх, цус харвах, цусны өөх ихсэх, цусны саахар ихсэх үзэгдэл нь багасаж нас уртасдаг.
Бөөр болон дотоод шүүрэлтээс нөлөөлөгдөж даралт ихсэх нь 90 хувийг эзэлж, дагалдсан хэлбэрийн даралт нь 10 хувийг эзэлдэг. Иймд бөөрний ажиллагааг муутгахгүйн тулд онцгой анхаарах хэрэгтэй. Даралт өндөртэй хүн бөөрөө хамгаалах нь чухал юм. Цусны даралт ихсэх шинж тэмдэг нь толгой эргэх, толгой өвдөх, чих шуугихаар мэдрэгдэнэ. Ийм байдал илэрвэл даралтаа үзүүлэх хэрэгтэй. Нэг өдөр өндөр байхад долоо хоног дутуу амьдарна гэдэг.
Иймээс даралтаа тохирсон түвшинд байлгах маш чухал. Гэвч даралтыг хүчтэй буулгаж болохгүй алгуур аажим буулгах хэрэгтэй. Эмийн доозыг нэмж хүчээр буулгах нь зүрхний цусан хангамжинд муу байдаг тул анхаар. Зүрх судасны өвчнөөс залуу наснаасаа сэргийлэх хэрэгтэй. Үүнд өөх, илчлэг ихтэй хоол хэтрүүлж идэхгүй. Өдөр бүр 500 гр-аас дээш жимс ногооны төрлийг идэх хэрэгтэй. Өдөр бүр хоёр хумс сармисыг идэх, эсвэл сармисны ханд уух. Загасны тос, хар мөөг, бөөрөнхий сонгиноны хуурга хийж идэх. Хоолыг цадтал идэхгүйгээр зогсоох. Хоолны дараа зохих хөдөлгөөн хийх. Энэ нь амь насыг уртасгахад чухал ач холбогдолтой.
Цусны даралт ихсэх дохио
1. Толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих шалтгаан тодорхойгүйгээр бид мэдэгдэх шинж тэмдэг бол даралт ихсэх шинж тэмдэг юм. Шалтгаан-гүйгээр толгой өвдөх толгой эргэх зэргийн шинж тэмдэг өгөхөд олонх хүмүүс ядаргаанаас болсон гэж тоохгүй явсаар өвчнөө хүндрүүлж аюулд учирдаг. Ерийн байдалд толгой өвдөх нь олон талын шалтгаанаас болдог.
Гэвч даралтаас шалтгаалж толгой өвдөх нь дух нь араас чинэрч хагармаар өвдөх, их удаан өвдөхөд дотор муухайрч бөөлждөг. Энэхүү шинж тэмдэг хэдийгээр толгойны эмэнд дарагддаг боловч хүмүүсийг буруу төсөөлөлтэй муу үр дүнд оруулдаг. Иймд эрт оношилж эрт эмчлүүл. Өвчнийг анхан шатанд тогтоож барих хэрэгтэй. Ингэвэл даралтын хүнд ноцтой байдалд орохоос урьдчилан сэргийлж, зүрх судас, тархи, бөөр зэрэг чухал эрхтэнд үүсгэх сөрөг нөлөөллөөс сэргийлж чаддаг.
2. Чих шуугих. Энэхүү шуугилт нь цусны даралт ихсэх эхэн үеэс эхэлж ус урсаж байх мэт хэсэг түнэрч зарим үед дотор муухайрч огиж бөөлжмөөр болж байвал, чихэн дотор бүрхэвчнээс их тархинд хүрэх зам шугаманд нарийвтар судас хэвийн бус байдалд орж байхыг харуулж байна. Цусны даралт ихэссэнээс чих шуугих нь бусад төрлийн эмгэг чихнээс булаг гоожих, чихний хэнгэрэг цоорч, чих шуугихтай холбоогүй. Даралтнаас үүдэн чих шуугих нь тархины судас хатуурсантай холбоотой. Мөн мэдрэлийн гаралтай тул удаан жил шуугивал зүрх бөөр тархийг хямруулдагийг анхаарах.
3. Амьсгаа цухалдах, зүрх дэлсэх. Хүний биеийн эд эс цусан дотроос хүчилтөрөгч, шим тэжээлийг нөхөн авч, ялгаруулсан хэрэггүй бодисоо биеэс гадагш гаргадаг. Иймээс цусны даралт ихсэх нь артерийн судасны уян хатан чанар алдагдаад цусны урсгал нь сааталтай болсноос бодисын солилцооны хэрэгцээг хангаж чадахгүй болж, титэм судас нарийссанаас цээжээр бачуурах, зүрх сагах шинж илэрдэг. Энэхүү дохиог анхаарахгүй бол аяндаа зүрхний шигдээс үүсч, амь насаа алддагийг анхаараарай. Ногоо жимсийг хүнсэндээ ихээхэн хэрэглэвэл судасны хатуурлаас сэргийлэх цорын ганц арга юм.
4. Цусны даралт ихсээд олон жил болсноор гар хөл бадайрах нь тархины судас хатуурсны шинж тэмдэг тул цус харвах ойртож байгааг илтгэнэ. 30-50 насны хүмүүст өөрт мэдэгдэхээр судас нь хатуурсан байдаг. Үүнд хөнгөн, дунд, хүнд зэргээс шалтгаалж шинж тэмдгийн төгсгөл нь өөр өөр байдаг. Зарим хүмүүс зөвхөн толгой өвдөх, даралт ихэссэнээр гол болж олон жил үргэлжилдэг. Зарим хүмүүс цөөн жилийн дотор цус харвадаг.
Тархины судас хатуурсаны гол зургаан шинжээр ялган мэдэж болно.
1. Гар чичрэх
2. Гар хөлний хөдөлгөөн удаан болох
3. Явах, алхах гишгэхэд тэнцвэргүйтэн гуйвалзах
4. Хэл дультрах, хэл нь хатуу байдалтай, үг яриа тодгүй болох
5. Гэнэт гар хөл нь хүчгүй болох, барьсан юмаа алдах
6. Хүрэлцэх мэдрэл үгүй болох, эсвэл бээлий оймс өмссөн мэт мэдрэмж муудах
Хэрэв бадайралтын үргэлжлэл нэг өдрөөс дээш өгвөл цус харвах аюул ойртсоныг илтгэж байгаа гэсэн үг. Тиймээс эмнэлэгт хандах нь чухал.
Цусны даралт ихсэх өвчинд идээ ундааны зүйлийн үзүүлэх нөлөө
Ерөнхийдөө бүх биеийн судас хатуурсны дараа цусны урсгал доройтно. Илрэл нь хамгийн түрүүнд зүрх тархинд нөлөөлнө. Зүрхээр хатгах, толгой ар дагзаар хатгаж өвдөх нь судас хатуурлын шинж тэмдэг тул анхаараарай. Жимс ногоогоор тогтмол хооллох судас хатуурлыг эмчлэх цорын ганц арга юм. Мөн загас, тахиа, гөрөөс, үхэр, хонины махыг тохиромжтой хэмжээгээр идэх.
Зуны улиралд сүү тараг, ногоо их идэж, архи бага ууж, илчлэг багатай хоол идэх хэрэгтэй. Бөөрөнхий сонгино, хар мөөгтэй махан хуурга, олон төрлийн ногооны шөл, өдөрт гурван ширхэг алим тогтмол идэж энэ хооллолтыг өдөр тутам баримталбал зүрх судсанд сайн. Хэрэв сахарын өвчтэй бол улам ихээр анхаарах хэрэгтэй. Мөн буурцагны төрөл Дүпү, далайн ногоо, ургамлын тос зэрэг нь хүний биед илчлэг багатай тул хэрэглэж байгаарай.
БНХАУ-ын Эрээн хотын хүний их эмч Жараннямаа