Байшин хороодын авто замыг нөхөх ажил эхэллээ

2018 оны 06-р сарын 26 өдөр, 17 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
36229406_1907202819338947_8717814554588872704_n

Баянзүрх дүүргийн хэмжээнд энэ сарын 12-ны өдрөөс гэр хороолол дундах шороон замыг хусч, тэгшлэх мөн орон сууцны хороолол доторх хатуу хучилттай авто замын нөхөх, сэргээн засварлах ажлыг эхлүүлсэн билээ. Иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хийж буй бүтээн байгуулалт, тохижилтын ажлын хүрээнд дүүргийн НҮГ-3 ОНӨААТҮГазраас 3 дугаар хороо буюу Сансарын тунель орчмын орон сууцнуудын дундах замыг нөхөх, сэргээн засварлах ажлыг өнөөдрөөс хийж эхэллээ.

36223479_1907202812672281_1216574010855260160_n

Дашрамд дурдахад, төлөвлөгөөний дагуу НҮГ-3 ОНӨААТҮГазраас  дүүргийн 15 байшин хороонд нийт 1976 м.кв талбайн замын нөхөөсийг хийж, сэргээн засварлах юм. Харин өнгөрсөн хугацаанд тус газраас дүүргийн 22 дугаар хорооны ‘’Төгөл хус’’ хотхоны 100 м.кв талбайн хатуу хучилттай авто замын нөхөөсийн ажлыг амжилттай хийж гүйцэтгээд байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

36259851_1907202829338946_2193513847598350336_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх