Замын-Үүд сумын “Борхойн Наран” өрхийн эмнэлэгт автомашин олголоо

2018 оны 06-р сарын 26 өдөр, 15 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
eedc9deaf317536e12ced61862676ce3878bf21c

Дорноговь аймгийн Замын-Үүд сум нь 18 мянга гаруй иргэнтэй ч Хилийн боомт  ажилладагийн улмаас дамжин өнгөрөгч, түр оршин суугчид нэмэгдснээс  тогтмол 25 орчим иргэн ажиллаж амьдарсаар байна. Гэтэл сумын хэмжээнд 50 ортой нэг л хүн эмнэлэг эрүүл мэндийн бүх төрлийн үйлчилгээг үзүүлдэг нь хэрээс хэтэрсэн ачаалалтай болжээ. Сумын ард иргэд ч энэ талаар Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд нарт учирлаж байсан юм. Мөн  өрхийн эмнэлэг нь дуудлаганд явах түргэн тусламжийн автомашингүй хоёр жил шахам болсоныг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл газар дээр нь шийдэж өнөөдөр ийнхүү Замын-үүд сумын өрхийн эмнэлгийнхэн түргэн тусламжийн автомашинаа хүлээж авсан юм.


Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх