Нийслэлийн ногоон бүсэд 20 зуслан албан ёсны зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна

2018 оны 06-р сарын 26 өдөр, 15 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
36227224_1725838207483886_5784495961803849728_n_20180626014628

Энэ зуны хугацаанд буюу 6 сарын 10-аас 08 сарын 20-ны хооронд Нийслэлийн ногоон бүс, Төв аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 20 зуслан албан ёсны зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Зуслангийн үйл ажиллагааг эхлүүлэх зорилгоор Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу ажлын хэсэг ажиллаж зуслангуудад хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтын ажлын хэсэгт мэргэжлийн байгууллагууд стандарт, дүрэм журмын дагуу ажиллагаа явуулж шаардлага хангасан дараах зуслангууд үйл ажиллагааг эхлүүлж эрхийн бичгээ борлуулж байна.

Зуслангуудын эрхийн бичгийг Нийслэлийн засаг захиргааны 5 дугаар байр буюу Нийслэлийн иргэний танхимаас авах боломжтой гэж Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

Зуслангийн эрүүл мэндийн хуудсыг http://child.gov.mn/?p=32848 татаж аваарай.

zuslan

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх