Бүгд найрамдах Польш улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд шинээр баригдах цэвэрлэх байгууламжийн шав тавих ёслолын ажиллагаа боллоо. Уг ёслолын ажиллагаанд Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга У.Отгонбаяр, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга, Ц.Ганхүү, Аймгийн засаг дарга А.Гылымхан, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа болон яам, агентлаг, аймгийн зарим мэргэжилтнүүд оролцлоо.
Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан томоохон хот, суурин газар, аймгийн төвүүдийн цэвэрлэх байгууламжийг үе шаттай шинэчлэх тухай тусгаж, Барилга, хот байгуулалтын яаманд хөтөлбөрийг шуурхай авч хэрэгжүүлэх талаар үүрэг болгоод байсан юм.
Тус аймгийн цэвэрлэх байгууламж нь анх 1986 онд ашиглалтанд орсон, өдөрт 2700м3 бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтайгаар ОХУ-ын технологиор баригдаж байсан. Одоогийн байдлаар хуучирсан цэвэрлэх байгууламж нь өөрийн хүчин чадлаараа ажиллах боломжгүй, бетон эд нь хэврэгшиж, лагийг цэвэршүүлэх боломжгүй Ховд руу гол руу бохироо цутгаж, байгаль орчин, хүн амын эрүүл ахуйд сөрөг нөлөө үзүүлэхээд байсан юм.
Польш улсын хөнгөлөлттэй зээлээр 5 аймгийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх болсоны нэг нь Баян-Өлгий аймгийн цэвэрлэх байгууламж юм.
Тус аймгийн цэвэрлэх байгууламж нь анх 1986 онд ашиглалтанд орсон өдөрт 2700м3 бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтайгаар ОХУ-ын технологиор баригдаж байсан. Одоогийн байдлаар хуучирсан цэвэрлэх байгууламж нь өөрийн хүчин чадлаараа ажиллах боломжгүй, бетон эд нь хэврэгшиж, лагийг цэвэршүүлэх боломжгүй Ховд гол руу бохироо цутгаж, байгаль орчин, хүн амын эрүүл ахуйд сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл үүсээд байсан юм.
Аймгийн төвд баригдах хоногт 3000 куб лагийг цэвэршүүлэх хүчин чадалтай шинэ цэвэрлэх байгууламжийн ажлыг 8 сард эхлэн, 2020 оноос өмнө ашиглалтад хүлээлгэн өгөх аж.