Загварын долоо хоногт оролцохоор Милан хотыг зорилоо

2018 оны 06-р сарын 26 өдөр, 09 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
35988860_1707846249342079_1593434103766581248_n

Дэлхийн хүүхдийн загварын 7 хоногт Монголын бяцхан миссүүд анх удаа оролцсон. Энэхүү тэмцээн Унгар Улсын Будапешт хотод болсон юм.  Уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Д.Хосзул, С.Ангирмаа нар оролсон. Мөн Miss Mongolia аялал жуучлалын холбооны тэргүүн Б.Гантогоо Монгол улсаа төлөөлөн дэлхийн загварын 7 хоногт уригдан оролцоод байсан билээ. Дэлхийн хүүхдийн загварын 7 хоног тун амжилттай болж өндөрлөлөө.

Дэлхийн загварын шоунд олон улсын олон орны мэргэжилийн, загварын шагналттай хүүхдүүд уригдан оролцсон бөгөөд хүүхдийн загварын өвөрмөц онцлог, чиг хандлага улс үндэстнийхээ хувцасны өнгө төрхийг тодорхойлсон гайхалтай шоу болж өнгөрсөн юм. Энэхүү шоунд Дэлхийн супер модель, Холливүүдын жүжигчид, Оскарын шагнал гардуулах еслолын зурагчин Монголын авьяаслаг модель охидын минь зургийг авсан нь тун онцлог байлаа.

Харин одоо загварын хот гэгдэх Милан хотод загварын 7 хоногоо үргэлжлүүлэхээр очсон байна. Энэхүү тэмцээнд авъяаслаг, бяцхан 2 мисс охид оролцож байгаа юм.

Д.Хосзул охиныхоо тухай танилцуулж байна

Д.Хонгорзул нь Сэлэнгэ аймгийн улсын тэргүүний 2-р сургуулийн сурагч адтай авьяастай охин маань амжилтын гараагаа  болон Miss_Mongolia_Tourism_Association-ий хамтран ажилладаг Гүрж улсын Батуми хотноо зохион байгуулагдсан Best_Kids_Model_of_the_World-2018 дэлхийн миссийн тэмцээнд амжилттай оролцон Euro_Asian_missBest_model #Golden_crown -ий эзэн болсон юм. Унгар улсын Будапешт хотноо зохион байгуулагдсан Kids_fashion_week_world_2018 уригдан амжилттай оролцсон юм. Харин нөгөө нэг оролцогч нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын  сэргэлэн цовоо, загварын өндөр мэдрэмжтэй ирээдүйн супер модель охин С.Ангирмаагийн тухай танилцуулья

Модель болох хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд шантралгүй тэмцэж яваа охин маань амжилтын гараагаа  Miss_Mongolia_Tourism_Association-ий хамтран ажилладаг Гүрж улсын Батуми хотноо зохион байгуулагдсан Best_Kids_Model_of_the_World-2018 дэлхийн миссийн тэмцээнд амжилттай оролцон Best_National_Costume, Best_model Golden_crown -ий эзэн болсон юм.

Miss Mongolia Tourism Association-н зураг.

Унгар улсын Будапешт хотноо зохион байгуулагдсан Kids_fashion_week_world_2018 уригдан амжилттай оролцлоо. Загварлаг, эрч хүчтэй, эрхэмсэг бяцхан миссүүддээ цаашдын сурлага хөдөлмөр, загварын хүсэл мөрөөдөлд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

Miss Mongolia Tourism Association-н зураг.

Miss Mongolia Tourism Association-н зураг.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх