Ядаргаа тайлах энгийн арга

2018 оны 06-р сарын 25 өдөр, 15 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
yadargaa

Нэг. Хүйтэн ба халуун ус бол түргэн бөгөөд маш үр дүнтэй сэргээгч хэрэгсэл юм. Иймд халуун, хүйтэн усаар биеэ ээлжлэн шүрших цаг байхгүй бол нүүр, хүзүү, цээж, мөрөө хүйтэн усаар угаа.

Хоёр. Гарын ар тал дээр анхилуун үнэртэй тос дусаа. Тосны сайхан үнэр таныг тайвшруулан амрааж, цовоо сэргэлэн болгоно.

Гурав. Заримдаа уур хилэнгээ гадагш гаргах хэрэгтэй. Гэхдээ ойр дотны хүмүүстээ биш шүү. Өмнөө дэр тавиад бахаа ханатал цохиж нүд. Үүний дараа та “гайхалтай хөнгөн” болж дотор чинь уужрахыг анзаарна.

Дөрөв. Ганцаар гэртээ байх үедээ бүх асуудлаа ярьж дуусга. Гүнзгий амьсгаа ав. Асуудлыг шийдэж өгөхийг Бурханаас, Дээд тэнгэрээс хүс, даатгуул. Сэтгэл санаа тань мэдэгдэхүйц өөрчлөгдөх вий.

Тав. Бясалгалд яв, шашны философи судал. Энэ нь тайвшрах, аливааг дүгнэх, хүлээцтэй хандаж сурахад тустай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх