Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг тоон гарын үсгээр баталгаажуулж эхэллээ

2018 оны 06-р сарын 25 өдөр, 15 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hugjuuleh

Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2018 оныг “Цахим үйлчилгээг хөгжүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан иргэд, даатгуулагч, ажил олгогчдод нийгмийн даатгалын үйлчилгээг чирэгдэлгүй шуурхай хүргэх, мэдээллээр хангах зориулалт бүхий шинэ системийг үе шаттайгаар нэвтрүүлж байна.

“Цахим үйлчилгээ хөгжүүлэх жил”-ийн хүрээнд ажил олгогчид 2018 оны зургаадугаар сараас эхлэн нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангаа тоон гарын үсгээр баталгаажуулан цахимаар илгээх боломжийг бүрдүүллээ.

Харилцагч ажил олгогчид тоон гарын үсгээр тайлангаа баталгаажуулснаар нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг сар бүр ирүүлж буй 43.0 мянга гаруй олгогчдын мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах түвшин дээшлэх, цаасан тайланг ирүүлэхгүй байх, цаг хугацаа, орон зайнаас хамааралгүйгээр тооцоо нийлэх зэрэг давуу талтай.

35476763_2109458342603175_7260714828900073472_n Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг тоон гарын үсгээр баталгаажуулж эхэллээ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх