Хүүхдийнхээ төлөө өөрийгөө умартсан залуу аав Монголчуудаасаа тусламж хүсэж байна. Хүмүүс ээ заавал туслаарай. Сэтгэлийн дэм багадахгүй шүү.
Та бүхэн аянд идэвхтэй оролцоорой. Байгууллага, хамт олноороо аянд нэгдэхийг хүсвэл бидэнтэй холбоо бариарай. Утас: 80801662, 95102103, 99911102
Монгол дахь данс: Хаан банк 5556271664 Мөнхсайхан Энхсайхан
Солонгос дахь данс: Хана банк 383-890259-74207 MUNKHSAIKHAN ENKHSAIKHAN
Мөнхсайханы Энхсайхан хоёр хүүхдийн аав болж, элэг бүтэн амьдрал зохиосон ч одоо бие, сэтгэлийн тамд унаад байна. Учир нь бага хүүхэд нь өвдөж, өөрөө ч өвчилж, үүний хажуугаар “болно, бүтнэ” гэж ханилан суусан эхнэр нь хүүхэдтэй нь хаяад явсан гэнэ.
Өвчин зовлон гэдэг хэлж ирэх биш дээ. М.Энхсайхан нь хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө эцэг, эхчүүдийн л адил шүд зуун явсаар өөрөө маш хүнд өвчилжээ. Одоо дөнгөж 25-хан настай, хөл дээрээ ч явж чадахгүй хүний нутагт эмчлүүлж байна. Одоо л Монгол ахан дүүсийн маань халуун сэтгэлийн тус түүнд хэрэгтэй байгаа юм шүү. Нэг мянга нэг мянгадахгүй.
Бодит нөхцөл байдлыг сийрүүлбэл, М.Энхсайханы хоёр ой гарантай Мөнхномин хүү нь дэлхийн дахинд маш ховор тохиолддог “Cornelia de lange Syndrome” гэх эмгэгтэй төржээ. Үхтэл үр харам гэдгээр өвчнийг эмчүүлэхээр өнгөрсөн онд /2017.12.29/ Солонгост очсон байна. Ингээд он гаргаад 01 сарын 18-нд хоёр нүд, хоёр чихний яаралтай хагалгаанд оржээ. Хэдийгээр суурь ховор өвчин нь эдгэхгүй ч, хийлгэсэн хагалгаа нь амжилттай болсон байна.
Гэвч энэ хугацаанд хүүгийн аав Энхсайханы бие гэнэт мууджээ. Өөрөө өвдөж байхдаа өвчин намдаагч хэрэглэн, хүүхдийнхээ эмчилгээг гэсээр яваад ийм байдалд хүрсэн байна.
Нуруу нь тэсвэрлэхийн аргагүй өвдөн хоёр сар эмчилгээ хийлгэсэн ч сүүлдээ гишгэж чадахгүй болжээ. Улмаар хөлийн 10 хуруу нь хөдлөхөө байж, хэвтэрт оржээ. Ингээд эмнэлэгээр дахин явж, мэдрэл, нугас, нурууны ясны сүрьеэ гэх оноштойгоор 15 цаг үргэлжилсэн хүнд хагалгаанд орсон байна. Ингэхдээ уушгины болон нурууны үений хагалгаа хийлсэн бөгөөд нурууны нэг үе идэгдсэн байсныг сүүжний далбааны ясаар нь орлуулж 8 үеийг хооронд нь холбон хаджээ.
Эмнэлийн төлбөр нь 44.142.299 вон гараад байгаа гэнэ. Бяцхан хүүхдийнхээ эмчилгээ, хагалгаанд аав, ээжийнхээ байгаа бүхнийг шавхан зориулж, ах,эгчийнхээ тусламжаар өдий хүртэл яваа ч өөрийн эмчилгээний төлбөрт гарсан тэр их мөнгө хаана байх билээ. М.Энхсайханы гэр бүл, ахан дүүс мөнгө олох бүх л арга чаргаа сүвэгчилж, Солонгост байгаа монголчууд, Солонгос дахь Монголын элчин гээд байж болох бүх л газарт ханджээ. Эцсийн мөчид нийт Монголчуудаасаа тусламжийн гараа сунгахыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Монголчууд та нарын маань сэтгэлийн дэм багадахгүй, нэг мянга нэг мянгадахгүй.
М.Энхсайхан нь Янсан хотын Бусан их сургуулийн эмнэлэгт одоогоор хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Элэг нэгт Монголчууд та бүхэн маань түүнд сэтгэлийн дэм хайрлаж хандивын гараа сунгана гэдэгт итгэлтэй байна.
Монгол дахь данс: Хаан банк 5556271664 Мөнхсайхан Энхсайхан
Солонгос дахь данс: Хана банк 383-890259-74207 MUNKHSAIKHAN ENKHSAIKHAN
Холбогдох дугаар:
М.Энхсайхан-01055038589
Энхсайханы аав Мөнхсайхан-80809480