Цагдаагийг байгууллагаас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 20-ны байдлаар Баян-Өлгий аймаг “Цэнгэл сум Харгантын голд 3, 4 настай 2 хүүхэд, Ховд аймгийн “Алтай сум“-ын Шар хөтөл” гэдэг газар 4 настай хүүхэд Мангиртын голд унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.
Хэргийг харъяа аймгуудын цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа аж.
Хүүхдүүдийн амралт эхэлсэн хүүхдүүд сул чөлөө ихтэй байгаа учраас аливаа эрсдэлд өртөх магадлал ихссэн. Иймд эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих анхаарлаа улам сайжруулах шаардлагатайг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
3,4 настай хүүхдүүдийг хараа хяналтгүй усанд живтэл нь орхино гэдэг арай дэндүү хайхрамжгүй байна маш харамсалтай