Улсын хэмжээнд 18.2 сая толгой төл хүлээн аваад байна

2018 оны 06-р сарын 21 өдөр, 13 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tull

6 дугаар сарын 15-ны байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 28,1 сая толгой эх малын 98,2 хувь буюу 19,2 сая эх мал төллөж, 18,2 сая толгой төл хүлээн авлаа. Төл бойжилт 96,8 хувьтай байна.

Малын халдварт, гоц халдварт, малаас хүнд дамжин халдварлах өвчний гаралт, тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг устгах, ариутгал халдваваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх сарын аяныг орон даяар өрнүүлж байна. Аяныг хэрэгжүүлэхэд мэргэжлийн зөвлөмж хүргүүлж, хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байгаа юм. Одоогоор 21 аймаг, нийслэлийн хэмжээнд 418,4 мянган сэг зэмийг устгаж, 14,5 тн халдваргүйжүүлэлтийн бэлдмэлээр 12 сая м/кв талбайд халдваргүйжүүлэлт хийлээ. Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Увс, Хэнтий аймагт сэг зэм устгалын ажил үргэлжилж байна.

2018 оны 6 дугаар сарын 15-ны байдлаар Архангай аймгийн дөрвөн суманд шүлхий өвчний хорио цээрийн дэглэм хэрэгжиж байгаа бөгөөд тус бүс нутгийн мал сүргийг урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад бүрэн хамруулжээ.

Улсын хэмжээнд 2018 оны хаврын шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын явц дунджаар 83,6 хувьтай явагдаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх