Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар БНСУ-д ажиллаж байна

2018 оны 06-р сарын 20 өдөр, 15 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
c3285dfc423732245322d7e58e80d3f5

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар БНСУ-д ажиллаж байна. Тэрбээр Сөүлийн Их Сургуулийн Ерөнхийлөгч Сун Нак Интай албан уулзалт хийлээ.

Монгол Улсад өнгөрсөн жил зохиогдсон Азийн Их сургуулиудын форумыг амжилттай зохион байгуулсан Монгол Улсын Засгийн газар болон МУИС-ийн удирдлагуудад талархаж байгаагаа Сөүлийн Их сургуулийн Ерөнхийлөгч Сун Нак Ин илэрхийлжээ.

Уулзалтаар БНАСАУ-ын Ким Ир Сений нэрэмжит Их Сургууль болон БНСУ-ын Сөүлийн Их сургууль, МУИС-ийн хамтарсан уулзалтыг зохион байгуулах болон Сөүлийн Их сургуульд Монгол Улсаас хамрагдах оюутны тоог нэмэгдүүлэх, инженер болон анагаахын чиглэлээр суралцах оюутнуудад тэтгэлэг олгох зэрэг асуудлыг ярилцжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх