Чихрийн шижингийн хамгийн сайн эм бол хөдөлгөөн

2018 оны 06-р сарын 20 өдөр, 12 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
a0bc853a9f1d102a4b80f10141459385a23ff0ab

2018 оны 06 дугаар сарын 19-ны өдөр Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг, Монгол Эм Импекс Концерн, Бүгд найрамдах Куба Улсын Монгол улс дахь Элчин Сайдын яам хамтран Монгол улсад чихрийн шижингийн мэдрэлийн хүндрэлийн үед үүссэн хөлний шархны эмчилгээний орчин үеийн дэвшилтэд технологи нутагшуулах зорилгоор “Чихрийн шижинийн үеийн хөлний шархны эмчилгээний орчин үеийн ололт, амжилт” сэдэвт 10 хоногийн дадлага сургалтыг эхлүүллээ.


Дэлхий нийтэд Чихрийн шижин өвчний тархалт хурдацтай нэмэгдэж 2015 оны байдлаар 20-79 насны 390 орчим сая буюу 12 хүн тутмын нэг нь уг өвчинд нэрвэгдээд байна. Нийт өвчлөлийн 70 гаруй хувийг дунд ба түүнээс доош орлоготой хөгжиж буй буурай орнуудын хүн ам эзэлж байгаа бөгөөд эрүүл мэндийн нийт зардлын 9 ам доллар тутмын нэгийг чихрийн шижингийн эмчилгээнд зарцуулж байна. Судалгаагаар чихрийн шижинтэй өвчтөнүүдийн 15-20 хувь нь хөлийн хүндрэлд өртдөг болох нь тогтоогдсон бол хөлийн хүндрэл буюу шинжингийн шалтгаант мэдрэлийн эмгэг нь хөлийн арьсны мэдрэхүй буурч бага зэргийн өвдөлт илрэх, тайван үед шөнийн цагаар бадайрч халуун оргих зэрэг шинжээр илэрдэг ба хувь хүнд эдгээр шинж тэмдгүүд нь төдийлөн анзаарагддаггүй учраас хожуу оношлогдож, хөл тайрагдах эрсдэлд хүргэдэг. Дэлхий нийтэд хөл тайруулах мэс засал хийлгэж буй тохиолдлын 70 орчим хувь нь чихрийн шижинтэй холбоотой бөгөөд судлаачдын үзэж буйгаар үүний 85 хувийг эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх боломжтой гэж үздэг байна.
Чихрийн шижингийн үеийн хөлний шархны орчин үеийн дэвшилтэд эмчилгээ болох Heberprot-P буюу хүний рекомбинант эпидермийн өсөлтийн факторын эмчилгээг Монгол улсын эрүүл мэндийн салбарт нутагшуулснаар чихрийн шижинтэй өвчтөний доод мөч тайруулах тохиолдлын тоог 70-80 хувьд хүргэж бууруулах боломж бүрдэх юм.


Энэхүү сургалт нь чихрийн шижингийн шалтгаант хөл тайрах мэс заслын хамгийн олон тохиолдол хийгддэг Улсын гуравдугаар төв эмнэлгийг түшиглэн 10 хоногийн хугацаанд дээрх Heberprot-P буюу хүний рекомбинант эпидермийн өсөлтийн факторын эмчилгээний аргыг дотоод шүүрэл, судасны мэс засал, ерөнхий мэс заслын эмч нарт гардан зааж сургах замаар уг бүтээгдэхүүнийг хэрэглэх технологийг нутагшуулах юм. Монгол улсад анх удаа нэвтрүүлж байгаа уг технологийн сургалтыг Бүгд Найрамдах Куба Улсын Чихрийн шижингийн хөлний хүндрэл судлалын үндэсний багийн гишүүн, Судасны мэс засал, Нийгмийн эрүүл мэндийн тэргүүлэх зэргийн мэргэжилтэн, АУ-ны доктор, Профессор Янисбел Ортиз Пена удирдан явуулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх