Иргэдийн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэхэд анхаарч ажиллаж байна

2018 оны 06-р сарын 19 өдөр, 16 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
123-1

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс иргэдийн санал, хүсэлт, гомдлыг www.smartcity.mn цахим өргөдлийн системээр тогтмол хүлээн авдаг билээ. Тухайлбал  дүүргийн  ЗДТГ-т  2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх  хугацаанд нийт 56 өргөдөл, хүсэлт, санал, гомдол, талархал, шүүмжлэл ирсэн бөгөөд тус хэлтсээс холбогдох албан тушаалтан,  хэлтэс албадад танилцуулан, шилжүүлж ажилласан байна.

Иргэдээс ирсэн эдгээр 56 өргөдөл, хүсэлтийн 21 буюу 37,5 хувийг хугацаанд шийдвэрлэсэн бол 1 өргөдлийг хугацаа хэтэрч  шийдвэрлэжээ.  Харин шийдвэрлэх шатандаа 34 өргөдөл бүртгэгдсэн  байна. Иймд тус хэлтсээс иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх үүднээс өргөдөл, хүсэлтийг хугацаанд шийдвэрлэж ажиллахыг албан хаагчдад анхааруулан, заавар зөвлөгөө өгч ажиллаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх