“Хүлэг боорчи-андлалын өргөө” цогцолборын шав тавих ёслол боллоо

2018 оны 06-р сарын 18 өдөр, 16 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
35550880_1662487090515341_6364084644299669504_o

БОАЖЯ-наас Монгол Улсын аялал жуулчлалын чиглэлийг Засгийн газраар өнгөрсөн 7 хоногт батлуулсан. Гол чиглэлийн дагуу Хэнтий аймагт түүхэн аялал жуулчлал хөгжүүлэхээр болж, “Хүлэг боорчи-андлалын өргөө” түүхэн аялал жуулчлалын цогцолборын шав тавих ёслол боллоо.
Уг ёслолд УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Намсрайн Цэрэнбат, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар орон нутгийн удирдлагууд болон Хэнтий аймгийн Батноров сумын иргэд оролцсон юм.
Уг цогцолборыг барихад нийт 2 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай бөгөөд энэ жил улсын төсөвт 1.4 тэрбум төгрөг суулгасан бөгөөд ирэх жил 600 сая төгрөг тусгуулахаар ажиллаж байгаа юм байна.
“Хүлэг боорчи-андлалын өргөө” цогцолборын загварыг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач, загвар зохион бүтээгч Д.Эрдэмбилэг гаргасан байна.
Энэхүү цогцолбор нь 18 метр өндөртэй, Чингис хаан, Боорчи нарын дүрслэл бүхий хөшөө хэлбэртэй байх бөгөөд газар газрын сайн эрс андын тангараг өргөж байх утга учир бүхий байгууламж байхаар төлөвлөжээ. Учир нь энэ газар нутагт Тэмүүжин 8 шаргаа хайж яваад Боорчитой таарч, андын тангараг өргөж байсан түүхтэй юм байна.

35550061_1662487047182012_3779042256602791936_o 35480933_1662486860515364_6027404614687522816_o

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх