Фэйсбүүк хаягаар мөнгө залилсан хэрэг гарчээ

2018 оны 06-р сарын 15 өдөр, 13 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
p1cg0q7fud12pd1lb1r6u1c5i18ct3

Хуурамч фэйсбүүк хаягаас орон сууцны 8 хувийн зээлд хамруулж өгөх нэрийдлээр мессенжерээр холбогдож данснаас нь 2 сая 100 мянган төгрөг залилсан хэрэг өчигдөр гарчээ. Уг хэргийг ЦЕГ-аас шалгаж байна.  Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Ийм хэрэг бүртгэгдсэн. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллага эл хэргийг шалгаж байгаа. Иргэдэд сэрэмжлүүлэхэд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, тухайн хэрэглэгчийн мэдээллээ сайтар нягтлан шалгахыг зөвлөж байна” гэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх