Румын Улсын Засгийн газар, Олон улсын Эрчим хүчний Хартийн байгууллагаас зохион байгуулсан “Эрчим хүчний үр ашиг” сэдэвт Олон улсын Эрчим хүчний Хартийн форум Румын Улсын Бухарест хотноо 2018 оны 06 дугаар сарын 5-8-ны өдрүүдэд болов.
Форумын гол зорилго нь Эрчим хүчний үр ашигтай төсөл, хөтөлбөрийг бага орлоготой нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх, санхүүжилтийн боломжуудын талаар хамгийн сайн шийдлүүд, шилдэг арга замыг хуваалцаж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэхэд оршино.
“Эрчим хүчний үр ашиг” сэдэвт Олон улсын Эрчим хүчний Хартийн форумд Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм. Форумын үеэр Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга “ Эрчим хүчний хэрэглээ өсөж байгаа өнөө үед эрчим хүч хүртээмжтэй, үр ашигтай, байгаль орчинд ээлтэй байхаас гадна эрчим хүчний бодлого тогтвортой, хүртээмжтэй байх дээр гол анхаарлаа хандуулах нь чухал ”гэдгийг онцлон хэлсэн юм.
Олон улсын Эрчим хүчний форум, Хар тэнгисийн хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон улсын байгууллагууд болон улс орнууд Эрчим хүчний ядуурлыг бууруулахад Олон улсын Эрчим хүчний форумын гишүүд, ажиглагч орнуудтай хамтын ажиллагаагаа үргэлжүүлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв.