Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 жолоочид хариуцлага тооцжээ

2018 оны 06-р сарын 14 өдөр, 16 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
police

2018 оны 6 дугаар сарын 13-ны Лхагва гарагт Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нь зам тээврийн ослын шинжтэй 212 дуудлага мэдээллийг хүлээн авч шалгасан бөгөөд нийт бүртгэгдсэн ослын улмаас нийслэлд 1 хүний амь нас хохирч, 8 хүн гэмтэж бэртсэн бол орон нутагт 3 хүний амь нас хохирсон осол бүртгэгдсэний 2 нь мотоциклтой холбоотой осол байна.

Тухайн өдөр гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 жолоочид хуулийн дагуу хариуцлага тооцож, 4 хүнийг 7-30 хоногоор баривчлах шийтгэл ногдуулжээ. 

Бүртгэгдсэн осол, хэргийг хэлбэрээр нь үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 6 осол, мөргөлдөх хэлбэрээр 9 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол тус тус бүртгэгджээ.

Тухайлбал:
1. Амгалангийн зам, Оргил худалдааны төвийн зүүн хойд замд H.Acty маркийн автомашин нь Dongfeng Eq, Hino Ranger маркийн автомашинуудтай мөргөлдөж, 1 хүн гэмтсэн.
2. ХУД-ийн нутаг Хөшигтийн хөндийн шинэ замд Тоёота Алион маркийн автомашины жолооч нь замын тусгаарлах голын шон мөргөж, 47 настай М-н амь нас хохирсон,
3. Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Довын хайрхан” гэх газар асфальтан замд ЭсТиЭм маркийн улсын дугааргүй мотоцикль онхолдож, жолооч 45 настай эрэгтэй Б-н амь нас хохирсон ослууд бүртгэгдсэнийг харъяа цагдаагийн байгууллагууд шалгаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх