Амлалтаасаа буцсан УИХ, Засгийн газрыг тараах хэрэгтэй гэв

2018 оны 06-р сарын 11 өдөр, 16 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
e218f9f4d4db3f687eec6982aa6fdc6e

Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд “Монголоо сонсъё” аян амжилттай үргэлжилж ард, иргэдийн санал, бодлыг сонслоо. Аяны хүрээнд иргэдийн дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, ахмадуудын үгийг сонсч, гарын бэлэг өгсөн байна. Уулзалтын үеэр иргэд олон асуудлын талаар санал, бодлоо илэрхийлжээ. Тухайлбал, эрх баригчдад итгэл алдарсан төдийгүй Засгийн газрыг тарааж, шинэчлэл хийх хэрэгтэй гэв. Мөн эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчид ялангуяа сувилагч, асрагч нарын цалинг нэмэх шаардлагатайг анхааруулсан юм. Түүнчлэн  том оврын машин газрын хөрсийг эвдэж, малын бэлчээрийг үгүй хийж байгаа тул хатуу хучилттай автозам түүний арчлалт, шинэчлэлийн асуудлыг уулзалтын үеэр иргэд хөндөж байлаа. Үүнээс гадна арилжааны банкны зээлийн хүү өндөр байгааг бууруулах, уул уурхайн бүсийг хуулийн хүрээнд шинэчлэн зохицуулалт хийх шаардлагатай байгааг ч сануулж байсан юм. Аяны хүрээнд тус сумын иргэдэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өгсөн бөгөөд 150 гаруй иргэнийг хамруулжээ. Үүнээс гадна урлагийн тоглолт зохион байгуулж, иргэдийн дундаас азтан тодруулсан аж. Аяны хүрээнд зохион байгуулсан арга хэмжээнд давхардсан тоогоор Баян-Овоо сумын нийт 500 орчим иргэн хамрагдсан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх