УИХ-ын гишүүн Д.Гантулга дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрээр “Өөрийнхөө өмнөөс шийдвэр гаргах боломжгүй олон өдөр хоногууд байлаа. Хувь хүний ганц шийдвэр байдаггүй. Гэхдээ би өнөөдөр өөрийнхөөрөө шийдвэр гаргалаа. Залуу насныхаа гэнэн итгэмтгий зангаасаа болж ийм зүйлд орооцолдсондоо хүлцэл өчиж байна. Аав ээж, хайртай ханиасаа хүлцэл өчье. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр намынхаа нэр дэвшигчийг дэмжиж хэт дэврүүн мэдэгдэл хийж байсан. Монголд үнэн гэдэг байдаг бол гэм буруугүй гэдгээ нотолно. Улс төрийн золиос болж байгааг та ч би ч Монголын ард түмний зарим нь ойлгож байгаа байх. Энэ бол гэмт үйлдэл байгаагүй гэдгийг мэдэх өдөр удахгүй ирнэ гэдэгт итгэж байна. Албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргалаа. Энэ хүсэлтээ УИХ-ын даргад одоо оруулж өгөхөөр орж байна. Бүрэн эрхээсээ түдгэлзэх бус татгалзах хүсэлт гаргалаа” гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ гаргалаа
2018 оны 06-р сарын 11 өдөр, 15 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )