Нийтийн тээврийн үйлчилгээнд шалгалт хийж байна

2018 оны 06-р сарын 11 өдөр, 10 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
d5dd0874cd3c11f7d0912404758dbf24

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй автобус, троллейбусны цэвэрлэгээ, өнгө үзэмж, техникийн бүрэн бүтэн байдалд Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч нар удирдамжийн дагуу 2018 оны 06 дүгээр сарын 06-наас эхлэн хяналт, шалгалтыг автобусны эцсийн зогсоолууд болон шугам замд хийж байна.

Шалгалтын эхний өдрүүдэд 574 тээврийн хэрэгсэл хамрагдаж мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй 6, ажлын хувцасгүй 19, тээврийн хэрэгслийн гэрэл дохиогүй 33, суудлын бүрээс бохир болон дутуу 41, чиглэлийн хойд болон хажуу хаяггүй 26, гадна цэвэрлэгээ хийгдээгүй 36, дотор цэвэрлэгээ хийгдээгүй 191, бусад 18 зэрэг нийт 370 зөрчил илрүүлж, зөрчлийг арилгуулах улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлэн ажиллаж байна.

Уг нэгдсэн шалгалт нь Үндэсний Их баяр наадам өнгөртөл үргэлжилнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх