БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Замын Цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих” төслийг хэрэгжүүлж байгаа. Уг ажлын хүрээнд Хоум Плазагийн уулзвараас Нарны зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, гүүрийн барилгын ажлыг эхлүүлсэн.
Тэгвэл дараагийн ээлж буюу #Олимпын_гудамж, Юнескогийн гудамжны уулзвараас Нарны зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг 6-р сарын 11-ний өдөр буюу Даваа гарагийн 05.00 цагаас эхлэн автозамын хөдөлгөөнийг хязгаарлана.
Иймд хөдөлгөөнд оролцогч жолооч та Энхтайваны өргөн чөлөө, Нарны Зам, Юнескогийн гудамж буюу Буянгийн замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.