1244 тун гүн хөлдөөсөн үр нийлүүлээд байна

2018 оны 06-р сарын 08 өдөр, 10 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1548608

Засгийн газраас Мал эмнэлгийн болон мал үржлийн хавар, намрын технологит ажлуудыг орон даяар зохион байгуулах аяныг зарласан. Энэ дагуу зохиомол хээлтүүлгийн ажил, үйлчилгээнд зориулж, өндөр ашиг шимт махны болон сүүний чиглэлийн абердин-ангус, симменталь, хар тарлан, алатау үүлдрийн бухны 1244 тун гүн хөлдөөсөн үр, 110 литр азотыг захиалгын дагуу түгээгээд байна. Тодруулбал,

        Өндөр ашиг шимт гүн хөлдөөсөн бухны үр болон азотыг Төв аймгийн Борнуур, Батсүмбэр, Баянчандмань, Архуст, Баян, Жаргалант сумд, нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг зэрэг найман гэрээт зохиомол хээлтүүлгийн техникчдийн хэрэгцээнд 80 тун гүн хөлдөөсөн үр нийлүүллээ.

Мөн Дорнод аймгийн Баяндун, Баянтүмэн суманд эрчимжсэн фермерийн аж ахуй эрхэлж байгаа хоёр аж ахуйн нэгжийн хэрэгцээнд 200 тун үр, Говь-Алтай аймгийн Дарви суманд 200 тун үр, Сэлэнгэ аймгийн Ерөө, Зүүнбүрэн, Баруунбүрэн, Сүхбаатар, Хушаат суманд 900 тун үр, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 20 тун гүн хөлдөөсөн үрийг шаардлагатай азотын хамт нийлүүлэн, хамтран ажиллаж байна.

        Одоогийн байдлаар Малын удмын сангийн үндэсний төвийн гэрээт 18 техникч төвийн болон эрчимжсэн аж ахуй нэгж, иргэдийн хүсэлтийн дагуу үржлийн ажил, үйлчилгээг тасралтгүй явуулж байна. Ийнхүү зохиомол хээлтүүлэгт хамрагдах аж ахуй нэгж, иргэдийн эрэлт хэрэгцээ өсөж байгааг дурдах хэрэгтэй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх