Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд “Соёл, урлагийн үндэсний зөвлөл” байгуулахаар боллоо

2018 оны 06-р сарын 07 өдөр, 18 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
b6189a37ca4ae8fa23638f2ba3fec6ab

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор  “Соёл, урлагийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага” зөвлөгөөн болж, биет болон биет бус соёлын өв, соёл урлагийн салбарын өнөөгийн байдал, цаашид төр засаг юунд анхаарч, ямар үйл ажиллагаа зохион байгуулах талаар санал бодлоо хэлж ярилцлаа.

Бид олон жил уул уурхай ярилаа, одоо ч ярьсаар л байна. Эдийн засгаа өөд нь татаж өөдрөг сайхан амьдрах ёстой ч Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болсон Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй Монгол хүнийг хүмүүжүүлэх их үйлийг бид мартах учиргүй. Иймээс манай Засгийн газрын хөгжлийн гол тулгуур үндэс бол “Монгол хүн төвтэй, мэдлэгт суурилсан хөгжил” юм гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

Манай улсын  оюуны дархлаа сул байна. Улс орон, өвөг дээдсийнхээ түүх, уламжлалт өв соёл, зан заншил, урлагаа үл тоох, мартах, бүр үгүйсгэх хандлага хүртэл цухалзаж, хүүхэд залуучууд маань гаднын кино, урлагаар дамжсан үзэл суртал, соёл ахуйд автаж байгаа нь анзаарагдах болсонд санаа зовж байдгаа тэрбээр илэрхийллээ.

Соёл, урлагийн салбарынхан нийгмийнхээ туг нь болж манлайлан явах эрхэм үүрэгтэй. Энэ үүргээ нэр төртэй биелүүлж, ард иргэдээ соён гэгээрүүлэх их үйлсэд зүтгэж буй зохиолч, яруу найрагч, судлаач, жүжигчид, хамтлаг дуучид, бүжигчид, зураач, барималч, дархан, гар урчууд, уран бүтээлдэд Ерөнхий сайд талархал дэвшүүлээд, хамтарч ажиллахыг урилаа.

Уулзалтын үеэр 36 хүн үг хэлж, санал, санаачилга гаргалаа. Эдгээрийг ажил хэрэг болгохын төлөө ажиллана. Үүний тулд Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд “Соёл урлагийн үндэсний зөвлөл” байгуулахаар шийдвэрлэснээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.

Сүүлийн 20 гаруй жилд урлаг соёлынхныг ингэж цуглуулан, санал санаачилгыг нь нэг бүрчлэн сонсч байгаагүй гэдгийг зөвлөгөөнд оролцогчид тэмдэглээд Ерөнхий сайдын ивээл дор ийм арга хэмжээ зохион байгуулсанд талархаж байлаагаа илэрхийлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх