Сувилагч Ж.Уранчимэгт байр бэлэглэжээ

2018 оны 06-р сарын 06 өдөр, 14 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
c6a381b5ff4aa484great

Сувилагчид цалингаа нэмүүлэхээр  Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаан хийсэн. Энэ үеэр сувилагч Ж.Уранчимэг цусны цочмог явцтай үүдэл эсийн хорт хавдартай болохоо мэдэгдсэн. Тэгвэл түүнд  “Өсөх урам” ХХК-ийн захирал М.Төмөртогоо, эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр хороолол дахь “Хүслийн хотхон”-д нэг өрөө байр худалдан авч өгчээ.

Өмнө нь сувилагч Ж.Уранчимэг өрөө түрээслэн амьдардаг байсан бол өнөөдөр “Сайхан сэтгэлт хүмүүсийн тусламжаар байртай болж, түрээсийн мөнгөнд санаа зовохгүй боллоо. Сэтгэл маш өндөр байна. Тусалж дэмжсэн бүх хүнд маш их баярлалаа. Удахгүй эмчилгээндээ явна. Би эдгэрнэ” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Ж.Уранчимэг нь 14 жил хавдрын сувилагчаар ажилласан бөгөөд цусны цочмог явцтай үүдэл эсийн хорт хавдар оноштой эрүүл мэндийн салбарт ажиллаж буй ганц сувилагч аж. Иймд эрүүл мэндийн салбарынхан Энэтхэг улсад цусны үүдэл эс шилжүүлэх эмчилгээнд зориулсан “Сувилагчийн үнэний өчил” хандивын тоглолтыг “Ub palace”-ийн концертын танхимд тавдугаар сарын 28-нд зохион байгуулсан.

Сувилагч Ж.Уранчимэгт сэтгэлийн хандив өгөхийг хүсвэл 5046159766 /Хаан банк-Уранчимэг/ дансанд хандив өргөж болох юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх