Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын А/588 тоот тушаалаар Улсын бүртгэлийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай болгох зорилгоор 2018 оны 06 сарын 04-ний өдрөөс 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс Иргэний бүртгэлийн чиглэлээр дараах лавлагааг олгож эхэллээ. Үүнд:
• Төрсний бүртгэлийн
• Гэрлэлтийн бүртгэлийн
• Гэрлэлт цуцалсан бүртгэлийн
• Эцэг /эх/ тогтоосны бүртгэлийн
• Овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсний бүртгэлийн
• Үрчлэлтийн бүртгэлийн
• Нас барсны бүртгэлийн
• Иргэний үнэмлэхийн
• Гадаад паспортын
• Төрөл садан /эцэг, эх, ах, эгч, дүү, эмэг эх, өвөг эцэг/-гийн
• Гэрлэсэн эсэх
• Регистрийн дугаар өөрчилсний
• Төрсний бүртгэлгүйн
• ХААТР-1
Иргэний бүртгэлийн лавлагааг аймаг, нийслэл, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгож эхэллээ
2018 оны 06-р сарын 06 өдөр, 12 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
