“Зөв гэр бүл, Зөв хүүхэд, Зөв нийгэм” уриан дор зөв хандлага, зөв үлгэрлэлийг бий болгох зорилгоор “Алунгоо Эх” ТББ, “Монголын Эмэгтэйчүүдийн Хатан Эрдэнэ Холбоо”, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Гэр Бүл Хүүхэд Залуучуудийн Хөгжлийн Газар” , “Алдарт эх” цахим нэгдэл хамтран “MRS MONGOLIA WORLD 2018-ГОО ЭЭЖ” улсын анхдугаар уралдааныг зохион байгуулж байна. Энэхүү уралдаанд “Алдарт эх”-ийн одонтой, дөрвөөс дээш хүүхэд төрүүлсэн ээжүүд оролцож байгаа бөгөөд эхний шатны шатны шалгаруулалтад 60 гаруй оролцогч оролцож, сүүлчийн шатанд 29 оролцогч тунаж үлдээд байгаа юм.
Энэ талаар өнөөдөр 11 цагаас Монгол ньюс дээр Хэвлэлийн бага хуралтай. Хэвлэлийн бага хуралд алдарт эхийн одонтой ээжүүд, мисс Сэлэнгэ, Уянгалянхуа нар оролцоно.