“Ulaanbaatar Beauty Show-2018” арга хэмжээнд очих 10 шалтгаан

2018 оны 06-р сарын 05 өдөр, 16 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
10002

Бүтэн гурван өдрийн турш гоо сайхны ертөнцөөр аялмаар байна уу?

  1. Сонирхсон бүтээгдэхүүн бүрээ нэг дороос тестэрлэн үзэж, хямдралтай үнээр худалдан авах боломжтой.
  2. Арьсаа үнэгүй оношлуулж мэргэжлийн гоо сайханчаас үнэ төлбөргүй зөвлөгөө авч, арьсандаа тохирох бүтээгдэхүүнийг сонгоход туслалцаа авна.
  3. Хуйхаа үнэгүй оношлуулж үсэндээ таарах бүтээгдэхүүнийг хямдралтай үнээр худалдан авна.
  4. Авахаар төлөвлөж байгаа бүтээгдэхүүнийхээ орц найрлага, савалгаа гэх мэт бүрэн танилцуулгыг багтаасан сургалтанд сууж худалдан авах эсэх эргэлзээгээ шийдэх боломжтой.
  5. Олон улсын уралдаан тэмцээний тэргүүн байрын үсчдийн мэргэжлийн үсний шоу үзэж, үснийхээ засалтанд өөрчлөлт оруулах талаар санаа авна.
  6. Найз бүсгүйчүүдтэйгээ хамтдаа бүтэн өдрийн турш гоо сайхны ертөнцөөр аялж, дуусашгүй яриа өрнүүлнэ. Бүтээгдэхүүн сонгохдоо найзуудаасаа туслалцаа авна.
  7. Нүүр будалтын шоу үзэж, мэргэжлийн make-up asrtist-уудаас зөвхөн өөрийн нүүрний хэлбэрт тохирсон будалт мэдэж авна.
  8. Гоо сайхны мэргэжлийн эмнэлгүүд, салонуудын төлөөлөл ирэх учир арьсандаа шаардлагатай байгаа мэргэжлийн үйлчилгээнүүдийн талаарх цогц мэдээлэлтэй болно.
  9. Дэлхийн гоо сайхны ертөнцөд ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ яг одоо тренд болж байгааг мэдэхээс гадна, тэдгээрийг туршиж үзэх боломжтой.
  10. Гоо сайхны хувьд өөрт хэрэгцээтэй байгаа бүх үйлчилгээгээ нэг дороос авч, бүтэн өдрийн турш өөрийгөө хайрлана.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх