“Орхон Эмпати” сургуульд 51 хүн хоолны хордлого авчээ

2018 оны 06-р сарын 05 өдөр, 10 цаг 28 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
7cc29091ca0b2eecc12f822ea81be6e7bf5513c0

Орхон аймгийн Монгол-Туркийн хамтарсан “Орхон Эмпати” сургуульд хоолны хордлого гарч, 51 хүнд эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, 47 хүн эмнэлэгт (Орхон-44, ХӨСҮТ-д 3), 4 хүн гадуур эмчлэгдэж байна. Тархвар судлалын хувьд сургуулийн гал тогоонд 5 дугаар сарын 29-нд бэлтгэсэн пирошки, 5 дугаар сарын 30-нд бэлтгэсэн хоол кимбаб, гуляш мөн тарвас идсэн гэх өгүүлэмжтэй. Өвчтнүүдэд халуурах, бөөлжих, цустай суулгах шинж тэмдэг илэрсэн. Өвчтнүүдийн сорьцод лабораторийн шинжилгээгээр Shigella flexneri илэрсэн. – Аймгийн Засаг даргын захирамж гарч, ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. ХӨСҮТ-өөс 5 эмчийн бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, дэгдэлтийн судалгаа хийж байна

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх