СПЕЙШЛ МАЙНЗ компаний хамт олон Баян-Овоо сумын хүүхэд, багачуудаа баярлууллаа

2018 оны 06-р сарын 04 өдөр, 13 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
2ydnf

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Спейшл Майнз компаний хамт олон Баянхонгор аймгийн Баян-Овоо сум болон уурхайн үйл ажиллагаа явуулж буй Баян-Овоо сумын Мандалхайрхан 1-р багийн 600 гаруй хүүхэд багачуудад зориулан “Хүүхдийн баяр”-ын арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Спейшл Майнз компаний уурхай дарга ноён Пол Тиллей, Баян-Овоо сумын засаг дарга Ж.Хатанбаатар болон Иргэдийн хурлын дарга н.Орхонтуул, Сургуулийн захирал х.Энхзаяа болон бусад албаныхан оролцлоо. Тус компаний зүгээс арван жилийн дунд сургуулийн 5,9 дүгээр төгсөх ангийн сурагчид, өндөр настан ээжүүдээ гарын бэлгээ гардуулан, хүрэлцэн ирсэн бүх хүүхэд багачууд, ээжүүддээ үнэгүй амттанаар үйлчилж, урлагийн тоглолтоор бэлэг барилаа. Компанийн зүгээс тус арга хэмжээг зөвхөн сум дээр хийгээд зогсохгүй 6 дугаар сарын 02-ны өдөр мөн Мандалхайрхан 1-р дүгээр баг дээр тусгайлан хийснээрээ онцлог байлаа.

Энэ өдөр тус сумын хүүхэд багачууд нэг өдрийг инээд хөөр, дуу хуур, тоглоом наадамтай хөгжилдөн өнгөрүүлж байгаад баяртай байгаагаа эцэг, эхчүүдийн зүгээс хэлж байлаа.

Арга хэмжээний үеэр Спейшл Майнз компаний уурхайн дарга ноён Пол Тиллей хэлэхдээ “Манай байгууллагын зүгээс хариуцлагатай уул уурхайн зарчимыг баримтлан ажилладаг. Тиймээс энэ зорилгынхоо хүрээнд орон нутгийнхаа иргэд рүү чиглэсэн олон зөв нийгмийн ажил, төслүүдийг тогтмол дэмжин ажилласаар ирсэн. Тухайлбалсүүлийнгурванжилийнхугацаандулс, ороннутгийнтөсөвтнийт 3 тэрбум гаруйтөгрөгийнтатварынорлоготөвлөрүүлснээсгаднанийгмийнхариуцлагаахэрэгжүүлэххүрээндороннутгийннутгийндэд бүтцийн хөгжил, иргэдийн амжиргаагдээшлүүлэх, боловсролынчиглэлээр 800 гаруйсаятөгрөгийнхөрөнгөоруулалтыгхийгээдбайна.Өнөөдөр мөн адил хүүхэд багачуудаа баярынхаа өдрөөр баяр хөөр дүүрэн тоглож, наадах боломжийг бүрдүүлэхийн төлөө энэхүү арга хэмжээгээ зохион байгуулж байна. Хүүхдүүд, эцэг эхчүүдийн зүгээс ч мөн талархан хүлээн авч байгаад бидний  зүгээс баяртай байна. Удахгүй болох Баян-Овоо сумын 4 багийн өдөрлөгийнүеэр компанийн эрүүл мэндийн үзлэгт хамруулах зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөөд байна” гэлээ. 

Мөн Баян-Овоо сумын засаг дарга Ж.Хатанбаатар хэлэхдээ “Спейшл Майнз компаний хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд манай сумын хүүхэд багачуудад зориулан ийм сайхан арга хэмжээг зохион байгуулж байгаад баяртай байна. Цаашид бид хамтын ажиллагааныхаа хүрээнд нийгэм рүү чиглэсэн олон ажлуудыг хийхээр төлөвлөсөн байгаа”гэсэн юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх