-Аргын тооллын 6 сарын 4. Даваа (Сумьяа) гараг / 2018 /
-Билгийн тооллын 21, улаагчин туулай, тооно-22 од, огторгуй суудал, 4 ногоон мэнгэ, рашааны барилдлагатай өдөр. Лусын буулттай, хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:56-20:45.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул өвчин ирэх гэмтэй тул цээрлэвэл зохилтой.
-Хонь, гахай, туулай, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа жилтнээ сөрөг муу.
-Тариалан тарих, эрхшээх үйл, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, ном заалгах, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, малын холбогдолтой үйл, насны хүчийг арвижуулах, усан засал, худалдаа наймаа үүсгэхэд сайн. Хот суурин, байшин эхлэн барих, төрөл садан болох, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, эхэлж ном сонсох, хол замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөхөд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар
Өнөөдөр улаагчин туулай өдөр
2018 оны 06-р сарын 04 өдөр, 09 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )