ЕБС-ийн 206 эмч нар сургагч багшаар бэлтгэгдэнэ

2018 оны 05-р сарын 31 өдөр, 17 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
34068401_810045339188953_6885623055628894208_n

НҮБ-ын “Хүн амын сан”-гийн дэмжлэгтэйгээр Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн боловсролын газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Монголын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо, охид залуус, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төвтэй хамтран “Нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт таван удаагийн 2 өдрийн сургалтыг 2018 оны тавдугаар сарын 28-наас 06 дугаар сарын 08-ны өдрүүдэд нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн эмч нарын дунд зохион байгуулж байна.
Сургалтын дүнд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан эрүүл мэндийн хичээлийн цагт “Нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх нь” сэдвээр сургалт хийх 206 сургагч багш бэлтгэгдэнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх