Тээврийн хэрэгслүүдээ техникийн үзлэг оношилгоонд бүрэн хамрууллаа

2018 оны 05-р сарын 28 өдөр, 10 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
avtobuss

Автотээврийн тухай хуульд зааснаар авто тээврийн хэрэгсэл жилд нэг удаа техникийн үзлэг оношилгоонд ордог. Нийслэлийн нийтийн тээврийн хэрэгслүүдийн Техникийн үзлэг, оношилгооны төв нь 2018 оны 03 дугаар сарын 12-ноос 05 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хаврын ээлжит үзлэг оношилгоог  хийсэн. Нийслэлийн тээврийн газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/18 тоот тушаалын дагуу “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ  362 тээврийн хэрэгслийг хугацаанаас нь өмнө  бүрэн үзлэг оношилгоонд хамрууллаа. 1, 2, 3 дугаар баазын  ажилчид үзлэг оношилгооны үеэр тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээ, угаалга цэвэрлэгээнд анхаарч, шаардлагатай засвар үйлчилгээг графикт хугацаанд хийж гүйцэтгэсэн юм. 2018 оны хаврын техник үзлэг оношилгоонд нийт автобуснуудаа амжилттай бэлдэж, хуваарьт хугацаанд бүрэн хамруулахад идэвхи зүтгэл гарган ажилласан нийт ИТА, засварчид, жолооч , шалгагч нартаа талархал илэрхийлж ажилд нь өндөр амжилт хүсье.

1 дүгээр бааз 2018 оны 05 дугаар сарын 19 -нд нийт 150 тээврийн хэрэгсэл

2 дугаар бааз 2018 оны 05 дугаар сарын 15 -нд 112 тээврийн хэрэгсэл

3 дугаар бааз 2018 оны 05 дугаар сарын 19 -нд нийт 100 тээврийн хэрэгслийг үзлэг оношилгоонд бүрэн хамруулсан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх