Канад Улсын Засгийн газар Цагаачлал, дүрвэгсдийн хамгаалалтыг зохицуулах журмандаа өөрчлөлт оруулж, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн АНУ-аас бусад улсын иргэд Канадад богино хугацаагаар зорчих, сурах, хөдөлмөрлөх, түр болон удаан хугацаагаар оршин суух, орогнох, дүрвэх виз мэдүүлэхдээ биеийн давхцахгүй өгөгдөл /хурууны хээ/-өө бүртгүүлдэг болох тухай Канад улсын Элчин сайдын яамнаас мэдэгдэв.
Монгол улсын 14-79 насны Канад улс руу зорчих иргэн биеийн давхцахгүй өгөгдөл /хурууны хээ/-өө Улаанбаатар дахь Канад улсын визийн мэдүүлэг хүлээн авах төв дээр өөрийн биеэр очиж өгнө. Канадын виз мэдүүлж буй гадаадын иргэний өгсөн биеийн давхцахгүй өгөгдлийн мэдээлэл 10 жил хүчинтэй байх ажээ.
Энэхүү шаардлага нь Төрийн тэргүүн болон албан хэргээр, дипломат үүргийн дагуу зорчих албан тушаалтанд үл хамаарна.
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ
КОНСУЛЫН ГАЗАР