Зуслангийн ногоон бүсийн их цэвэрлэгээ энэ сарын 26-нд болно

2018 оны 05-р сарын 24 өдөр, 18 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
zuslan

“Зуслангийн ногоон бүсийн их цэвэрлэгээ” нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн Гачуурт тосгон, Туул гол дагуу “Шинэ амралт”-ын урд талаас “Минж нутагшуулах төслийн нэгж” ОНӨҮГ-ын доод талын тохой хүртэл 5-6 км орчим газрыг цэвэрлэх аж.

Нийслэлийн Тээврийн газраас тухайн өдөр оролцох иргэд, залуучуудыг тээвэрлэх үйлчилгээнд их багтаамжийн 6 автобус гарган, цэвэрлэгээнд оролцогчдод аюулгүй ажиллах заавар, зөвлөгөө өгөх зэргээр нийгмийн хариуцлагат ажилд хамтран ажиллаж байна. Тус цэвэрлэгээнд оролцогчдыг Нийслэлийн Засаг захиргааны II-р байр Хангарди ордны гаднаас 10:00 цагт хөдөлнө.

“Тус үйл ажиллагаанд одоогийн байдлаар нийт 24 байгууллагын 1000 орчим хүн оролцхоор бүртгүүлжээ.

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гачууртын гүүрнээс “3-н модны рашаан”, “Маршалын гүүрнээс Баянзүрх хайрхан, Хар усан Тохойгоос “Монгол Шилтгээн” хүртэл гол дагуу явагдах тул аж ахуйн нэгж байгууллага, айл өрх идэвхтэй оролцохыг уриалж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх