“Сайн найз” хүүхдийн баярын үйл ажиллагаа болно

2018 оны 05-р сарын 24 өдөр, 17 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
b1feaf10-8f44-48c0-8509-19dafa9b5ce3

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын Залуучуудын Холбоо, БЗД-ийн Хөдөлмөр, Халамж, Үйлчилгээний газар, Баянзүрх дүүргийн Сайн Дурынхны Төвтэй хамтран “Сайн найз” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулахаар ажиллаж байна. Тус үйл ажиллагааг БЗД-ийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан эцэг эх, найз нөхдийн халуун дулаан уур амьсгал, хайр хүндэтгэлийг мэдрүүлэх, тэднийг дэмжих, үлгэр дуурайлал үзүүлэх зорилгтой юм. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд одоогийн байдлаар “Балморе Групп” ХХК, “Алт болд” ХХК, “Монголын Сайн Дурынхны Төв”, “Хүүхдийн тэргэнцэр” зэрэг байгууллагууд дэмжин ажиллахаа илэрхийлсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх