МАХН Дээд шүүхийн шийдвэрт нийцүүлэн ээлжит бус их чуулган зарлаж байгаа талаараа намын удирдлагууд мэдэгдлээ /05.24/. Дүрэм ёсоор ээлжит бус их чуулганыг намын дарга зарлан хуралдуулах эрхтэй бөгөөд долдугаар сарын 7-нд товложээ. МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Монгол Улсын Дээд Шүүхийн 2018 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн 07 тоот Тогтоолд заасныг харгалзан үзэж, МАХН-ын Дүрмийн арванхоёрдугаар зүйлийн 12.2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу МАХН-ын Ээлжит бус Их чуулганыг 2018 оны долдугаар сарын 07 ны өдөр хуралдуулах, Ээлжит бус Их чуулган зарлагдсантай холбогдуулан МАХН-ын Бага чуулганы 20 дугаар хуралдааныг тавдугаар сарын 27- ны өдөр хуралдуулахаар шийдвэрлэснийг хэвлэлийн бага хурлын үеэр онцолсон юм.
МАХН-ын ээлжит бус их чуулганыг зарлалаа
2018 оны 05-р сарын 24 өдөр, 17 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )