АШУҮИС-ийн төгсөгчид “Их эмчийн тангараг” өргөлөө

2018 оны 05-р сарын 24 өдөр, 17 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
emch

Монгол улсад Анагаахын мэргэжилтэн бэлгэдэг улсын сургууль болох АШУҮИС-ийн 2018 оны төгсөгчид өнөөдөр мөнгөн хонхны баяраа хийж, эмчийн тангарагаа өргөн мэргэжлийн диплом, энгэрийн тэмдэгээ гардаж авлаа.
Энэхүү арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар оролцож хэлсэн үгэндээ Монгол Улсын хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсэд нэгдэж байгаа залуу эмч нартаа эрүүл мэндийн салбарын нийт хамт олны өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе!

Монгол Улсын Их Сургуулийн бүрэлдэхүүнд Хүн эмнэлгийн факультет байгуулагдан анхны эмч нар элсэн суралцаж, Ц.Ишханд, Г.Лодон, Г.Дорж, Б.Рагчаа, Р.Нямаа, Ч.Долгор, Б.Цэрэнлхам, Ч.Гомбогарам, Б.Дамдинсүрэн, Б.Жанчив, Д.Цэдэвмаа, Б.Дарь,  Ц.Долгор нарын анхны 13 Монгол эмч 1947 онд төгссөнөөс хойш эдүгээ 70 жилийн хугацаа өнгөрчээ. Эдгээр эмч нар бүгд өөрийн сонгож ажилласан анагаах ухааны чиглэлд Монголын тэргүүлэх эмч, багш, эрдэмтэн байж үе, үеийн эмч-шавь нараа бэлтгэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн болохыг  “Их эмчийн тангараг” өргөж байгаа залуу эмч нартаа хандан онцлон дурьдаж байна. Та бүхэн маань тэдний арвин эрдэм мэдлэг, ажлын баялаг туршлага, хөдөлмөрч зан чанар, хүний төлөө гэсэн  зөөлөн сэтгэл, харилцааны нандин чанарыг нь түүчээлэн авч, зон олныхоо  итгэлийг хүлээсэн “САЙН ЭМЧ” болно гэдэгт миний бие итгэлтэй байна гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх