Төрийн банкнаас бүх төрлийн санхүүгийн хэрэгцээг хангах боломжтой цахим үйлчилгээний цогц шийдэл болсон Гялсбанк үйлчилгээндээ урамшуулалт аяныг зарлалаа.
Төрийн банкнаас Гялсбанк үйлчилгээний урамшуулалт аяныг хоёр үе шаттай /улирал/ хэрэгжүүлэх бөгөөд 1-р үеийг 2018.04.01-2018.06.30-ныг дуустал хугацаанд, 2-р үеийг 2018.10.01-2018.12.31-нийг дуустал хугацаанд зохион байгуулна.
Аяны хүрээнд нийт 8 харилцагч iPhone 8 гар утасны эзэн болно.
Үүнд:
- 2018.04.01-2018.06.30-ныг дуустал хугацаанд Төрийн банкны Гялсбанк үйлчилгээг ашиглан 6-аас дээш гүйлгээ хийсэн харилцагчдын дундаас азтай 3 харилцагчийг iPhone 8 гар утасны урамшуулна.
- 2018.10.01-2018.12.31-нийг дуустал хугацаанд Төрийн банкны Гялсбанк үйлчилгээг ашиглан 6-аас дээш гүйлгээ хийсэн харилцагчдын дундаас азтай 3 харилцагчийг iPhone 8 гар утасны урамшуулна.
- Төрийн банкны www.facebook.com/StatebankMN/ фэйсбүүк хуудсаар дамжуулан уралдаан зарлан үе /улирал/ бүр идэвхтэй оролцсон нэг харилцагч буюу нийт 2 харилцагчийг iPhone 8 гар утасны урамшуулна.
Мөн та Гялсбанк үйлчилгээний хэрэглэгч болсноор өөрийн хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн Гялс банк үйлчилгээний www.ibank.mn вэб сайт эсвэл гар утсанд суулгасан Төрийн банкны смарт аппликейшн, гар утасны симд суусан Төрийн банк цэс эсвэл мессежээр санхүүгийн хэрэгцээгээ түргэн шуурхай, хялбараар хангах боломжтой.
Харилцагч та Гялсбанк үйлчилгээний www.ibank.mn вэб сайтаар дамжуулан бүх төрлийн гүйлгээ, төлбөр тооцоогоо гүйцэтгэхээс гадна дараах боломжуудтай.
Үүнд:
– Сар бүр хэрэглээний төлбөрөө төлөх
– Дараа төлбөрт болон урьдчилсан төлбөрт хэрэглэгчдийн төлбөр төлөх, цэнэглэлт хийх
– Гааль, нийгмийн даатгалын төлбөр, бусад төлбөрүүд төлөх
– Хадгаламж Барьцаалсан Онлайн Зээл авах, зээл төлөх болон зээлийн эргэн төлөлтийн графиктай танилцах
– Данс нээх, хадгаламжийн хугацаа сунгах, карт захиалах,
– Картаа хаах, нээх
– Бүх төрлийн цахим үйлчилгээнд бүртгүүлэх гэх мэт банкны үйлчилгээг илүү хялбараар авах боломжийг олгоно.
Та Төрийн банкны Гялсбанк аппликейшныг ашигласнаар өөрийн хэрэгцээт үйлчилгээг хамгийн хялбараар авах болно.
Үүнд:
- Хурууны хээгээр нэвтрэх болон гүйлгээ хийх;
- QR кодоор төлбөр төлөх, шилжүүлэг хийх;
- Сар бүр хэрэглээний төлбөрөө төлөх;
- Хадгаламж Барьцаалсан Онлайн Зээл авах;
- Дараа төлбөрт болон урьдчилсан төлбөрт хэрэглэгчдийн төлбөр төлөх цэнэглэлт хийх;
- Нийгмийн даатгалын төлбөр, бусад төлбөрүүд төлөх;
- Картаа хаах, нээх;
Харин та ямар нэгэн интернетгүй орчинд байх үедээ гар утасны симд суусан Төрийн банк гэсэн цэсээр, эсвэл гар утсаараа Төрийн банк руу мессеж илгээж банк дотроо болон банк хооронд гүйлгээ хийх, сар бүрийн хэрэглээний төлбөрөө лавлах, төлөх, Дараа төлбөрт хэрэглэгчдийн төлбөр төлөх, нэгж худалдан авах зэрэг үйлчилгээг банканд очилгүйгээр байгаа газраасаа авах боломжтойг дуулгахад таатай байна.
Төрийн банк
Эрсдэлгүй ирээдүйн баталгаа