НАНДИН ХУРИМ
Үг: Ч.Нандинцэцэг
Ая: Т.Найданжав /УГЗ/
Ганцхан чамдаа сэтгэлээ өгсөн энэ орчлонд
Гал голомтоо бадамлан асаасан
Хайр гэрэлтсэн энэ л мөчүүдээ
Хамгийн сайхнаар угтан дээдэлье
Бие биенээ олж учирсан
Бидэн хоёрын НАНДИН хурим аа
Хэн хэнийгээ хүндлэн хайрласан
Хээнцэр ганган ариун хурим аа
Энхрий чамтайгаа ижилдэн ханьсах энэ замбуулинд
Ээжий ааваа дээдлэн амьдаръя
Нар гэрэлтсэн энэ л мөчүүдээ
Насан туршдаа нандигнаж явъя
Бие биенээ олж учирсан
Бидэн хоёрын НАНДИН хурим аа
Хэн хэнийгээ хүндлэн хайрласан
Хээнцэр ганган ариун хурим аа
Амраг чамдаа сэтгэлээ өгсөн энэ хорвоод
Алагхан үрсээ хөтлөн жаргая
Аз жаргалтай энэ л мөчүүдээ
Аялгуут дуундаа аялан дуулъя аа
Бие биенээ олж учирсан
Бидэн хоёрын НАНДИН хурим аа
Хэн хэнийгээ хүндлэн хайрласан
Хээнцэр ганган ариун хурим аа..