“Монголоо сонсъё” үндэсний аян Ховд аймагт амжилттай үргэлжилж байна. Монгол орон даяар өрнөж буй тус аяны хүрээнд Ховд аймгийн Булган, Мөнххайрхан сумдын иргэдтэй уулзалт зохион байгуулжээ. Уулзалтад Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд, аймгийн намын хорооны төлөөлөл оролцож Ардчилсан намын шинэчлэлийн бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэв. Үүний зэрэгцээ ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад зориулан “Монголын хөгжил бидний ирээдүй” сэдэвт лекц, “АХА” хөгжөөнт тэмцээнийг зохион байгуулсан байна. Мөн иргэдийн дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, үнэ төлбөргүй соёлын үйлчилгээ үзүүлэн ажиллажээ.
Ахлах ангийн сурагчдад зориулан “Монголын хөгжил бидний ирээдүй” сэдэвт лекц уншлаа
2018 оны 05-р сарын 23 өдөр, 11 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )