Монголын долоон уран бүтээлчийн “Color up my life” уран зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

2018 оны 05-р сарын 23 өдөр, 08 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
taf1-1024x768

Монголын долоон уран бүтээлчийн “Color up my life” уран зургийн үзэсгэлэн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Сингапур хотноо анх удаа нээлтээ хийв. Монголын төдийгүй Азийн уран бүтээлчдийн бүтээлийг олон нийтэд танилцуулах зорилготойгоор TAF Gallery-г 2018 онд Б.Аргун, Др.Ланз Чан болон Марк Ионг Пенг Фу нар үүсгэн байгуулсан бөгөөд уг галлейрейн зүгээс Бүгд Найрамдах Сингапур Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр энэхүү үзэсгэлэнг зохион байгуулсан юм.

Үзэсгэлэнд Ш.Чимэддорж, М.Эрдэнэбаяр, Л.Ганболд, Ц.Нарангэрэл, С.Саранцацралт, Ц.Цэгмэд, Э.Отгонбаяр зэрэг Монголдоо төдийгүй дэлхийн түвшинд танигдсан уран бүтээлчдийн 50 гаруй уран бүтээлийг танилцуулсан юм. Арга хэмжээнд Элчин сайдын яамны урилгаар Сингапур Улс дахь бусад улсын Элчин сайдын яамдын төлөөлөл, Сингапурын уран зураг сонирхогчид оролцов.

Бүгд Найрамдах Сингапур Улсын иргэдийн хувьд Монголын соёл, уламжлал, урлагийн талаар мэдээлэл төдийлөн элбэг биш байдаг бөгөөд ийнхүү монголын шилдэг уран бүтээлчдийн бүтээлүүдийг танилцуулж байгаа нь манай улсын соёл урлагийг сурталчлах боломжийг олгож байгаа юм. TAF Gallery зүгээс цаашид бусад уран бүтээлчдийн бүтээлээ танилцуулах боломжийг олгох соёл урлагийг дэмжсэн нээлттэй платформ бий болгох сонирхолтой байгаа юм. Үзэсгэлэн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл олон нийтэд нээлттэй байх болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх