Өнгөрсөн 2017 оны 12 дугаар сард Авлигатай тэмцэх газар Монголын Залуучуудын Холбоо, Монголын Оюутны Холбоо, Монголын Сурагчдын Холбоодуудтай авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг олон нийтийг гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллах, иргэд олон нийтийн хяналт, иргэний нийгмийн байгууллагын үүрэг оролцоог нэмэгдүүлэн, идэвх санаачлагыг дэмжих чиглэлээр санамж бичиг байгуулсан билээ. Тэгвэл тус санамж бичгийн хүрээнд холбоодууд үйл ажиллагааныхаа нэгдсэн төлөвлөгөөг хэлэлцэж батласныг олон нийтэд танилцуулах, Авлигатай тэмцэх газарт хүлээлгэн өгөх хэвлэлийн бага хурал 2018 оны 5 дугаар сарын 23 ны 11 цагт МЗХ байранд болно.
“Өөр Ирээдүй” Авлигын эсрэг хэвлэлийн бага хурал болно
2018 оны 05-р сарын 22 өдөр, 17 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )