Америкийн хөрөнгө оруулагчидтай уулзлаа

2018 оны 05-р сарын 22 өдөр, 11 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bciu-up-1024x683

НУ-д айлчилж буй Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Америкийн хөрөнгө оруулагчидтай Вашингтон хотноо уулзаж, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны сүүлийн үеийн нөхцөл байдал, Засгийн газраас хөрөнгө оруулалтыг татах, холбогдох орчинг улам найдвартай, тогтвортой байлгах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахын төлөө авч хэрэгжүүлж буй арга хэмжээнээс тус тус танилцуулж, хөрөнгө оруулагчдын сонирхсон асуултад хариулав.

Монгол Улс нь байгалийн баялаг ихтэй, дэлхийн хоёр том зах зээлийн дунд оршиж буй, бүс нутгийн эдийн засгийн интеграциудад дөхөм, ардчилсан, нээлттэй, хүний эрхийг дээдэлсэн эрх зүйт тогтолцоотой, өндөр мэдлэг, боловсролтой хүн амтай гэдгийг онцолж, Монголд хөрөнгө оруулалт хийж, хоёр хөрш болон бүс нутгийн зах зээлд гарах боломж арвин байгааг хөрөнгө оруулагчдад онцлон тэмдэглэж, уриалав.

Арга хэмжээнд Монголд үйл ажиллагаа эрхэлдэг болон хөрөнгө оруулах эрмэлзэлтэй зэрэг нийт 30 гаруй компанийн төлөөлөгчид, түүний дотор Монголд үйл ажиллагаа явуулдаг АмЧам-ын гишүүд тус тус оролцов.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх