“Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2018” олон улсын үзэсгэлэн худалдааг 21 дэх жилдээ 2018 оны 5 дугаар сарын 17-20-нд “Мишээл Экспо” төвд боллоо. Уг үзэсгэлэнг МҮХАҮТ санаачлан зохион байгуулж, хамтран зохион байгуулагчаар ХХААХҮЯ, Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газар ажилласан.
5 дугаар сарын 17-нд болсон нээлтийн арга хэмжээний үеэр ХХААХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Т.Жамбалцэрэн оролцож, салбар яамнаас ЖДҮ-ийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, үг хэллээ.
Үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгч, гар урлаач, дотоодын хүнсний үйлдвэрүүд шинэ төрлийн бараа бүтээгдэхүүнээ танилцуулан, амталгаат худалдаа явуулж, Солонгос, Унгар, Тайвань, Хонгконг, Пакистан улсын бизнес эрхлэгчид оролцсон юм. Ийнхүү 100 орчим аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээ дэлгэн сурталчиллаа. Өнөөдөр үзэсгэлэн худалдаанаас шалгарсан онцлох брэнд, шилдэг бүтээгдэхүүнд шагнал гардуулах ажиллагаа болох юм.